Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-29 15:08:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөв.


Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд байгуулах төслийг хэрэгжүүлэх Засгийн газрын хүсэлтийн дагуу Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болжээ. Төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс эрчим хүчний системийн тохируулга хийх, бие даасан байдлаа нэмэх, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэх аж.


Уг төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 11 нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 

Холбоотой мэдээ