Нэг иргэнд таваас илүү амны хаалт худалдахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-01-28 11:01:32
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлын талаар аймгийн Онцгой комисс мэдээлэл хийлээ.  Онцлох шийдвэрийг танилцуулбал,

·    Амны хаалт болон санитолын эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор 1 иргэнд амны хаалт 5 ширхэг, санитол 1-3 ширхэгээс илүү олгохгүй байх

·    Зах худалдааны төвүүд хаахгүй тул бизнес эрхлэгчид болон иргэд үнэ хөөрөгдөж бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй байх

·     Худал, цуу үг тарааж нийгмийг цочроохгүй байх

·     Сургалт, дамжаа, олон нийтийн бүх үйл ажиллагаа цуцалсан энэ үед хүүхдүүдийг гадагш гаргахгүй байх

·  Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжтэй сайтар танилцаж байх гэсэн шийдвэрийг орон нутгийн хэвлэлийнхнээр дамжуулж олон нийтэд мэдээллээ.

 

 

 

Холбоотой мэдээ