Олимпийн эрхийн төлөөх “The first “Last-Chance” тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-04-22 14:34:36

Зуны олимпийн ХХХI наадмын сонгомол, чөлөөт бөхийн барилдааны сонгон шалгаруулах “The first “Last-Chance” дэлхийн тэмцээн өнөөдөр өглөө “Буянт Ухаа” спортын цогцолборт сонгомол бөхийн барилдаанаар эхэллээ.

Манай улсад анх удаа болж байгаа олимпийн эрх олгох энэхүү тэмцээнд 80 орны 650 гаруй бөх 48 эрхийн төлөө өрсөлдөнө. Тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт оройн 17 цаг 30 минутаас албан ёсны нээлтээ хийх бөгөөд энэ өдөр сонгомол барилдааны шилдгүүдийг тодруулж олимпийн эрх олгоно. Харин ирэх бямба, ням гарагуудад эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн жин тус бүрийн аваргуудыг тодруулна.

 Буянт-Ухаа спортын ордон руу  өнөөдөр 15, 16, 17 цагуудаас Спортын төв ордноос нийтийн унаа үнэ төлбөргүй үйлчилж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ