Хаврын баярын амралтын өдрийг сунгажээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-27 12:56:53

БЭЭЖИН. /РИА Новости/. Коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин дэгдсэний улмаас хаврын баярын амралтын өдрүүдийг 2 дугаар сарын 2 хүртэл сунгах шийдвэрийг БНХАУ-ын эрх баригчид гаргажээ. Үүнээс өмнө Хятадын цагаан сарыг тохиолдуулсан албан ёсны амралтын өдрүүд 1 дүгээр сарын 24-нөөс 1 дүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх ёстой байсан аж.  


“Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний тархалтад хяналт тавих, зогсоох, олон хүмүүс нэг дор цугларахаас үр дүнтэй урьдчилан сэргийлж, ард түмний эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд шинэ жилийн баярын амралтыг 2 дугаар сарын 2 хүртэл сунгана” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Сүүлд мэдээлснээр, коронавирусээр үүсгэгдсэн өвчнөөр БНХАУ-д гэхэд л 2744 хүн халдварласан бол 80 хүн энэ өвчний улмаас нас баржээ. 

Холбоотой мэдээ