Хилийн хуулийг сурталчлах ажлыг Цагааннуур сумаас эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-23 14:22:19

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын хойд хилд орших Сэлэнгэ аймгийн иргэдийн зүгээс хил зөрчих, ОХУ-ын нутаг дэвсгэрт ан хийх, иргэд өөрсдийн малаа хайж хилийн зурвасаар нэвтрэх, мал хулгайлах зэрэг санаатай болон санамсаргүй байдлаар хилийн зурвас нэвтрэх зөрчил 2019 онд удаа дараа гарчээ.

Иймээс хил орчмын бүсэд амьдардаг иргэдийг хилийн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх ажлыг Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангийн зүгээс авч хэрэгжүүлэхээр болсон байна. Тус ангийн хамт олон энэхүү хилийн хуулийг сурталчлах ажлаа Цагааннуур суманд ирэх 25-ны бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ