Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх тухай захирамж гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-01-27 17:47:19
oyuka_hu@yahoo.com

Орхон/ МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Батлут 2020 оны 1-р сарын 27-нд захирамж гаргаж өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд түр хаахаар боллоо.  Дээрх хугацаанд олон нийтийг хамарсан соёл урлаг, биеийн тамир, спорт, урт, богино хугацааны сургалт семинар, дугуйлан секцийн үйл ажиллагаа явуулахыг хориглолоо.

Түүнчлэн эм эмнэлгийн хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, хувийн хамгаалалтын хувцас, хэрэгслийн нөөц болон худалдаалах үнийн байдалд хяналт тавих Ажлын хэсгийг байгуулав. Мөн худалдаа, үйлчилгээний зах, төвүүд, аж ахуйн нэгжүүдэд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол зохион байгуулах үүргийг холбогдох байгууллагуудад өглөө. 

Холбоотой мэдээ