УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-22 08:08:46

АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын нээлттэй холбогдуулан УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхлэхээр товлогджээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/,Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/,  Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 

Мөн үдээс хойш УИХ-ын гишүүн М.Зоригтоос 2014-2015 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт Эрдэнэцагаан сумын цахилгаан дамжуулах агаарын шугам болон 110/35/6 кВ-ын дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажлын явцын талаар Эрчим хүчний сайдад тавьсан асуулга, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох хуваарьтай байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ