Хүүхэд харах үйлчилгээг хоёр байгууллага хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2016-04-21 20:42:43

Хүүхэд харах үйлчилгээний  тухай УИХ-аар баталсан хуулийн дагуу Дорноговь аймагт хүүхэд харах үйлчилгээг хоёр байгууллага хэрэгжүүлж байна.

Замын-Үүд сумын хилийн цэргийн 0108 дугаар анги15 хүүхэд, гурван багштай, Эрдэнэ сумын  Номт өртөө 10 хүүхэд, хоёр багштай  өөрийн  байгууллагадаа түшиглэн үйл ажиллагаагаа явуулж буй.

Тус аймгийн  хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх, хуульд заасан стандарт шаардлагыг хангаж ажиллуулахаар ЭМГ-аас хоёр, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс нэг, боловсролын салбараас нэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэг, нийт  таван сургагч багшийг бэлтгэсэн байна.

Хүүхэд харах үйлчилгээнд тавих шаардлагаас цухас дурдвал нэг хүүхэд харагчид таван хүүхэд  ногдох бөгөөд нэг байранд 15 хүүхэд харах боломжтой аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ