Алдарт эхийн одонгийн мөнгийг сар шинийн өмнө олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-20 17:03:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өмнө, ирэх 2 дугаар сард алдарт эхийн буюу одонтой эхчүүдийн мөнгийг олгохоор болжээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын дагуу алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжийг олгодог. Үүнд:

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200,

2 дугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог.

Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай юм.

Өнгөрсөн жил 224 мянган эхэд 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон байна.  Ташрамд дурдахад, жилд дунджаар 4500 орчим хүн одон авдаг гэсэн тооцоо байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. 


Холбоотой мэдээ