Кумамотогийн 240 мянган оршин суугч нүүхээс аргагүйд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-04-21 16:58:24

ТОКИО. /RIA Novosti/. Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Японы Кумамото мужийн 240 мянган оршин суугчдад нүүх зөвлөмжийг хүргүүлжээ. Бороо үргэлжлэн орж, газар хөдлөлтийн дараах чичирхийлэл мэдрэгдсээр байгаа энэ үед хөрсний гулгалт үүсч магадгүй гэж телевизийн “NHK” суваг анхааруулсан байна.

Мужийн хэд хэдэн районд цагт 70 мм хүртэл хэмжээний хур тунадас унана гэж цаг уурчид таамаглаж байгаа юм. Энэ нь өнгөрсөн долоо хоногт болсон хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн дараа хөрсний гулгалт үүсэх эрсдэлийг бий болгож байна. Үүнээс гадна, Кумамотод газар хөдлөлтийн дараах чичирхийлэл үргэлжилж, долоо хоногийн хугацаанд 700 орчим ийм үзэгдэл  бүртгэгджээ.

Дөрөвдүгээр сарын 14-нд Японы баруун эрэг хавийн баруун өмнөд хэсэгт оршдог Кюшү арлын Кумамото мужид 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол бямба гарагт дахин 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Цуврал газар хөдлөлтийн улмаас 48 хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болоод байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ