Ц.Ганхуяг: Олон нөхцөл байдлаас болж СӨХ үйлчилгээний үнээ нэмсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-01-20 14:10:48
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болсон учир СӨХ үйлчилгээний хураамжаа нэмэхээр боллоо гэж тус холбооны дарга Ц. Ганхуяг хэд хоногийн өмнө мэдээлсэн. Энэ талаар түүнээс тодрууллаа.


-Танай байгууллагыг үйлчилгээ муутай, хариуцлагагүй байж мөнгөө нэмлээ гэж иргэд буруутгаж байна. Та үнээ нэмж байгаа шалтгаанаа дэлгэрэнгүй тайлбарлана уу?

 -2014 онд СӨХ үйлчилгээний зардалдаа 3500 төгрөгийг авч эхэлсэн. Тэр үед дөрвөн давхар байрны зургаан орц, таван давхар байрны дөрвөн орцыг нэг үйлчлэгч цэвэрлэж цалин  авдаг байлаа.  Гэтэл  одоо таван давхар байрны найман орц, дөрвөн давхар байрны 10 хүртэлх орцод нэг үйлчлэгч ажиллаж байна.

СӨХ үйлчлэгчдийн цалинд 2014 онд 192000 төгрөг өгдөг байсан. Тэр үедээ цалингийн доод хэмжээнд тааруулаад айл өрхөөс 3500 төгрөг авдаг байлаа. Гэтэл биднээс шалтгаалахгүйгээр цалингийн доод хэмжээ 2017 онд 240 мянга, 2019 онд 320 мянга, 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс 420 мянга болж өслөө. Ингэхээр нэг үйлчлэгчийг /нийгмийн даатгалтай нь бодвол/  470  мянган төгрөгөөр цалинжуулахаас  өөр аргагүй болсон. Бид иргэдээс авсан мөнгөөрөө орцны цэвэрлэгээ, үйлчилгээ, сантехник, гэрэлтүүлгийг засварлаж мөн цалингаа олгодог. Орон нутгийн удирдлагууд СӨХ-д орон сууцны хорооллын бүх дээврийг засварлаж өгсөн гэж ярьж байна. Энэ чинь Засгийн газрын тогтоолын дагуу төрөөс нэг удаа бүгдийг нь хийж өгөх шийдвэрээр хийж байгаа ажил. Одоо төр нэг удаа хийсэн бол цаашид засвар үйлчилгээг СӨХ хариуцна. Энэ мэтчилэн олон нөхцөл байдлаас болж үйлчилгээний үнээ нэмсэн.

асвар үйлчилгээний зардлыг хэрхэн тооцдог вэ?

-Засвар үйлчилгээний зардлыг тооцохдоо нэг метр квадрат талбайг 120 төгрөгөөр боддог. Жишээ нь нэг өрөө байр дунджаар 39.5 метр кв байдаг. Энэ талбайг 120 төгрөгөөр үржүүлбэл ойролцоогоор 5000 төгрөг болно. Энэ мөнгийг цэвэрлэгчийн ажлын хөлс болон цэвэрлэгээний ус, хэрэглэгдэхүүн, цахилгаан эрчим хүч, орцын гэрэлтүүлгийн төлбөрт зарцуулдаг. Гэтэл бид орц байтугай гаднах орчноо гэрэлтүүлж байна. Бүх хаалга цахилгаан соронзон түгжээтэй. Мөн СӨХ-ны захирлын цалин, бичиг хэргийн зардал ч багтдаг юм. Иймд дээрх зардлыг нөхөхийн тулд  үйлчилгээний хөлсийг хоёр дахин нэмэгдүүлж байна. Гэхдээ хоёр ч биш түүнээс илүү нэмэгдүүлэх тооцоолол гарсан ч энэ удаа 7000 төгрөг болгож нэмэгдүүлсэн байгаа. Мөн эрчим хүчний мөнгө нэмэгдсэнтэй холбоотойгоор цахилгааны зардлыг 700 төгрөг байсныг 300 төгрөгөөр нэмж 1000 төгрөг болгосон.

-Төлбөр нэмэх болсныг өмчлөгчидтэй нээлттэй хурлын үеэр мэдээлж шийдвэрлэх журам байдаг. Танай холбоо өнгөрсөн жил хэдэн удаа хурал хийсэн бэ?

-Манай аймгийн СӨХ хамгийн бага хураамж авдаг аймаг. Бүх холбоо дор бүрнээ өөрсдийн нөхцөлдөө таарсан тооцоо судалгаагаа хийж айл өрхөөр явж танилцуулж байна. Гэрээгээ үзүүлж шинэчлэн хийж байгаа. Гэрээн дээр бүх төлбөр тооцоог тусгаж өгсөн байгаа. Иргэд гэрээгээ сайн уншиж танилцан гарын үсгээ зурах хэрэгтэйг хэлье. Бид эхлээд сууц өмчлөгчдийн холбоодын захирлуудын дунд төсөв мөнгө нь хүрч байгаа эсэх дээр хуралдаж тооцоо гаргаж үзсэн. Тэгээд 2019 онд цалингийн доод хэмжээ нэмэгдэхэд үйлчилгээний зардлыг нэмэгдүүлээгүй. Үүний үр дагаварт өвөлжилтийн бэлтгэл ажил хангах завсар үйлчилгээ өмнөх онуудаас 40-50 сая төгрөгөөр буурсан. Энэ байдлаар үнээ нэмэхгүй  бол орцны засваруудыг хийх боломжгүй болоход хүрсэн.  Зарим орон сууцны оршин суугчид үүнийг ойлгож 80-99 хувь нь хүлээн зөвшөөрч гэрээгээ “Эрдэнэт ус” ДТС-тай байгуулж эхэлсэн байгаа. 

Холбоотой мэдээ