Австралид хүчтэй аадар бороо оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-01-18 20:17:55

КАНБЕРРА. /BBC/. Австралийн зүүн эргээр аянга цахилгаантай аадар бороо орсноор зарим хэсэгт дэгдэж буй ойн түймрийг унтраасан боловч зарим нутагт үерийн аюул нүүрлэхэд хүргэжээ. Хүчтэй аадар бороо ойн түймрийн гамшигт нэрвэгдээд буй Виктория, Шинэ Өмнөд Уэльс, Квинслэнд мужид орсон байна.


Аадар борооны улмаас Квинслэнд мужид томоохон замууд хаагдаж, Шинэ Өмнөд Уэльс мужид цахилгаан хангамж тасалдсан байна. Харин Гал түймэртэй тэмцэх газрын төлөөлөгчдийн мэдээлснээр, аадар бороо зарим газрын түймрийг унтраажээ.


Австралид өнгөрсөн есдүгээр сараас хойш дэгдэж буй ойн түймрийн улмаас 28 хүн амиа алдсаны зэрэгцээ олон мянган байшин барилга өртөж, олон мянган хавтгай дөрвөлжин километр тариалангийн талбай сүйдсэн байна.  

Холбоотой мэдээ