Хүн ам, орон сууцны тооллогод 3040 өрх хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-01-18 12:23:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2020 оны 1 дүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явуулж дууслаа. Дархан-Уул аймагт тооллогод 44 тоологч, 13 шалгагч ажиллалаа. Аймгийн хэмжээнд нийт өрхийн 10 хувь буюу 3040 өрх санамсаргүй түүврийн аргаар сонгогдож тооллогод хамрагдсан аж.

Одоо тооллогын маягтад хяналт шалгалт хийх ажил үргэлжилж байна. Тооллогын нэгдсэн дүн 2020 оны 06 дугаар сарын эхээр гарна. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой ажээ.

Холбоотой мэдээ