ХХААХҮЯ, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-18 20:36:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ХХААХҮЯ, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах зорилгоор энэ сарын 14-ний өдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг энэ сарын 17-ны өдөр аймгийн Онцгой комиссыг хуралдуулж өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

Хуралдааны үеэр, Баян-Өлгий аймагт одоогоор өвөлжилт хэвийн байгаа тул аймаг болон сумын аюулгүйн нөөцөөс өвс тэжээл олгоогүй. Мөн малын зүй бус хорогдол гараагүй. Гэхдээ ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтсон. Булган, Ногооннуур, Сагсай,  Цэнгэл суманд цасны зузаан 1-8 см, уулаараа 10-15 см байна. Аймгийн хэмжээнд нийтдээ 172 өрхийн 69519 толгой мал отроор өвөлжиж байгаа гэсэн мэдээллийг аймгийн Онцгой комиссоос өглөө.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле цаашид цаг агаар хүйтэрч, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, отроор өвөлжиж буй малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх, цаг хүндэрсэн үед шат дараатай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

Холбоотой мэдээ