“Boeing”-н асуудлаар олон улсын мөрдөн шалгах бүлэг байгуулахыг санал болгожээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-17 12:35:18

КИЕВ. /РИА Новости/. Иранд болсон “Boeing” нисэх онгоцны ослыг мөрдөн шалгах хамтарсан бүлэг байгуулахтай холбогдуулан Украины Ерөнхий прокурорын газар Канад, Франц, Швед, Герман, Их Британи болон Ираны байгууллагуудад дахин ханджээ.


“Ослын шалтгааныг олж илрүүлэх зорилгоор олон улсын мөрдөн байцаах бүлэг байгуулахыг хүсэж байгаа бөгөөд хэд хэдэн улсын байгууллагуудад хандсан” хэмээн Украины Ерөнхий прокурорын газрын олон улсын хамтын ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Полина Чиж мэдэгджээ.

 

Киев хотын чиглэлд нислэг үйлдэж байсан Украины “Boeing 737” нисэх онгоц 1 дүгээр сарын 8-ны өглөө Техран хотын нисэх онгоцны буудлаас хөөрснийхөө дараа удалгүй осолдсон юм. Онгоцонд байсан 176 хүн амь үрэгдсэнээс 167 зорчигч нь Иран, Украин, Канад, Их Британи, Швед, Афганистаны иргэд байжээ.  

Холбоотой мэдээ