Хятадын снукер биллиардчид удахгүй дэлхийд тэргүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-04-21 15:40:02

БЭЭЖИН. /ВВС/. Дэлхийн шилдэг 16 тамирчны тал хувийг БНХАУ-ын тамирчид эзлэх өдөр удахгүй ирнэ гэж Дэлхийн мэргэжлийн болон снукер биллиардын холбооны тэргүүн Барри Хирн дүгнэж байна.

Одоогийн байдлаар Хятадын тамирчид дэлхийн шилдэг 16-д багтаагүй ба тамирчин Дин Зюньхуй дэлхийн чансаанд 17 дугаарт бичигдсэн ажээ.

Харин Ляэ Вэньбо, Тень Пенфэй, Сяо Гуодун, Ли Хан, Жоу Юэлун, Юй Дөлу нар дэлхийн шилдэг 64 тамирчинд багтдаг байна.

Ирэх 10-15 жилийн дотор  снукер биллиардын төрөлд БНХАУ-ын тамирчид давамгайлж эхэлнэ, учир нь Хятадын Засгийн газар энэ спортод маш их хэмжээний мөнгө цацаж байгаа гэж Барри Хирн ярьжээ.

Энэ улиралд чансаа тогтоох 9 тэмцээн болохоос нэг нь буюу Shanghai Masters and China Open БНХАУ-д болсон байна. Хятадууд 2014 онд өөрийн гэсэн “Крусибл Театр”-ийг барьж, 2017 он хүртэл биллиардын тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан Шеффилд хотоос Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шилжүүлэн авахыг хичээж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ