Хятадад дэгдсэн хатгалгаа гэр бүлийн хүрээнд халдварлах магадлалтай

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-01-16 15:25:42

Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны 12-р сарын сүүлээс БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод дэгдээд буй үл мэдэгдэх хатгалгаа нь одоогоор хүнээс хүнд халдсан тохиолдол бүртгэгдээгүй ч хязгаарлагдмал хүрээнд буюу гэр бүлийн гишүүд хооронд халдварлах магадлал байхыг үгүйсгэхгүй талаар тус хотын Эрүүл мэндийн хорооноос мэдээлэв.

Шинжилгээ, судалгаанаас харахад ийм үр дүн гарсан боловч хүнээс хүнд халдварлах эрсдэл харьцангуй бага байгаа аж.

Одоогоор эмнэл зүй, халдварын мэдээллийг нэгтгэн судалгааг үргэлжлүүлж байгаа бөгөөд бүртгэгдээд буй 41-н тохиолдол дунд нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр зэрэг өвчилсөн тохиолдол байгаа юм.

Энэхүү гэр бүлийн хувьд, далайн гаралтай бүтээгдэхүүний бөөний худалдааны төвд ажилладаг нөхөр нь эхлээд өвдсөн байна. Харин эхнэрийн хувьд далайн гаралтай бүтээгдэхүүний худалдааны төвөөр очоогүй гэдгээ баталж байгаа юм байна.

ДЭМБ-аас мөн Ухань хотын Эрүүл мэндийн хороотой адил мэдээллийг иргэдэд хүргээд байгаа юм.  

 

Холбоотой мэдээ