Украины нисэх онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын хэн болохыг Канадын цагдаа нар тогтооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-15 12:12:32

ОТТАВА. /CBC/. Иранд Украины нисэх онгоц осолдсоны улмаас амиа алдсан зорчигчдын хэн болохыг тогтоох ажилд Канадын Үндэсний цагдаагийн газар оролцохоор болсон байна.


“CBC” телевизээр мэдээлснээр, холбогдох хүсэлтийг улс орныхоо цагдаагийн байгууллагын үүргийг гүйцэтгэдэг Канадын Интерполын товчоонд гаргажээ. Одоо тус улсын криминалистикийн шинжээчид амиа алдсан хүмүүсийн хэн болохыг тогтооход туслах ёстой байна. Үүний тулд эмгэнэлт явдлын улмаас амиа алдсан хүмүүсийн ДНХ-гийн дээжийг Иранаас Канадад хүргэх юм байна. Канадын цагдаа нарыг Иранд илгээх төлөвлөгөө одоогоор байхгүй байгаа аж. 



Холбоотой мэдээ