Өр барагдуулахад сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-01-15 08:32:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 20. Буд гараг. Харцага одтой, найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Гал

Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ

Холбоотой мэдээ