Эрүүл хотыг дэмжих жил болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-14 17:39:51

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас 2020 оныг ”Эрүүл хотыг дэмжих жил” болгон зарлажээ.

Жилийн ажлын хүрээнд хотын өнгө төрхийг сайжруулах, иргэдийн ая тухтай эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тохижилт үйлчилгээг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг сайжруулах чиглэлээр тодорхой ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Сумын ЗДТГ-аас 2018 оныг “Хотын соёлыг дэлгэрүүлэх жил”, 2019 оныг “Багийн хөгжлийг дэмжих жил” болгон тус тус зарлаж “Тэгш гудамж”, “Хотын гудамж”, “Хамтдаа тохижуулья” зэрэг аяныг зохион байгуулж байв.

Холбоотой мэдээ