Хятадын нэг хүнд ногдох ДНБ анх удаа 10 мянган ам.долларыг давах төлөвтэй байна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-01-16 15:37:19

Бээжин /МОНЦАМЭ/. “Өнгөрсөн оны байдлаар Хятад улсын ДНБ-ний нийт хэмжээ 100 их наяд юаньд хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаагаа 10 мянган ам.доллароос давах төлөвтэй байна” хэмээн тус улсын Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жижө мэдээлжээ.

Тэрээр энэ сарын 11-ний өдөр Хятадын Макро эдийн засгийн хүрээлэнгээс анх удаа зохион байгуулсан “Хятадын Макро эдийн засгийн жилийн эцсийн хурал” дээр дээрх мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна.

Өнгөрсөн онд Хятад улсын хэрэглээний үнийн индекс /CPI/, шинээр бий болсон ажлын байр, иргэдийн орлого, юанийн ханш зэрэг үзүүлэлт зохистой түвшинд байгаа учир ийм төлөв гарч байна хэмээн тэрээр тайлбарлажээ.

2019 оны эхэнд Хятадын Хөгжил, шинэчлэлийн хорооноос ДНБ-ний өсөлтийг 6-6.5 хувьд барих, хэрэглээний үнийн индексийн өсөлтийг 3 хувиас ихгүй, шинээр 11 сая ажлын байр бий болгох зэрэг зорилт дэвшүүлж байсан бол эдгээр зорилтыг бүгдийг нь биелүүлж чадсан байна. Тайлант хугацаанд тус улс ДНБ-ний өсөлтийг 6-6.5 хувьд барьж, хэрэглээний үнийн индексийн өсөлт 2.9 хувь, шинээр 12.8 сая /1-11 сард/ ажлын байр бий болгосон байна. 

Улмаар Хятад улс 7 жил дараалан жилд 13 саяас дээш ажлын байрыг шинээр бий болгож байгаа гэсэн үзүүлэлттэй болжээ.

 

Холбоотой мэдээ