Орхоны тамирчид "Budo-Top" 2020 тэмцээнд тусгай байр эзэлжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-01-13 16:57:15
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  БНХАУ-д болсон "Budo-Top" 2020 таеквондогийн олон улсын А зэрэглэлийн тэмцээнд Орхон аймгийн Жаргалант сумын “Титан” клубийн баг тамирчид багийн дүнгээрээ тусгай байр эзэлжээ.

Тус тэмцээнд нийт 35 улсын 196 салбар клубийн 3500 гаруй тамирчин оролцсон байна.

Уг тэмцээнд “Титан”  сургалтын төвөөс 10 тамирчин нэг дасгалжуулагч оролцож шилдэг аравт шалгаран, хувийн болон багийн тулааны төрлөөр өрсөлдөж алтан медаль 14, мөнгөн медаль гурав, хүрэл медаль гурвыг хүртэж ганзага дүүрэн амжилтаар тэмцээнээ дуусгасан байна. Тамирчдыг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва ивээн тэтгэжээ.

 

 

Холбоотой мэдээ