Италийн Ерөнхий сайд Туркт айлчилна

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-13 13:46:41
Yesukheitumur Tumurbaatar

РОМ. /Independent/. Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы урилгаар даваа гарагт тус улсад ажлын айлчлал хийнэ.


Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн алхмуудын талаар хэлэлцэнэ гэж Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсан байна. Үүний зэрэгцээ уулзалтын үеэр цаг үеийн болон бүс нутаг, олон улсын нөхцөл байдал, тэр дундаа Ливийн асуудлаар санал солилцох ажээ.


Ж.Конте 2018 онд албан тушаалаа хүлээж авснаас хойш анх удаа Турк улсад айлчлах гэж буй нь энэ юм.

Холбоотой мэдээ