Иргэдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв

Орон нутагт | Төв
naraa@montsame.gov.mn
2020-01-11 17:42:02

Төв /МОНЦАМЭ/.  Аймгийн нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, хүүхдийн хувийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь болон зөвлөмж, зөвлөгөө өгөх утас, түргэн тусламжийн дуудлагын утасны жагсаалтыг хүргүүлж байна.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд хүргэх зөвлөмж:

• ТТӨ-тэй хүүхдийг харьяа өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлж, цэцэрлэг, сургуульд явуулахгүй байх, халдвар тархах, хүндрэхээс урьдчилан сэргийлэх

• Томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах

• Олон нийтийг хамарсан арга хэмжээ, хүн ам хэт бөөгнөрсөн газруудаар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх,

• Олон нийтийн газар амны хаалт зүүж хэвших, гар ариутгагч хэрэглэх

• Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх,

• Илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, шингэн сайн уух, дулаан хувцаслах, малгай бээлий өмсөх

• Томуугаас сэргийлэх уламжлалт аргуудыг хэрэглэх

• Антибиотикийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн хэрэглэхгүй байх талаар зөвлөмж хүргүүллээ.

Холбоотой мэдээ