Ирэх долоо хоногт Худалдааны эхний шатны хэлэлцээрт гарын үсэг зурна
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Хятад-Америкийн Худалдааны хэлэлцээрийн Хятадын талын ахлагч Лю Хө тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д айлчилж, Худалдааны эхний шатны хэлэлцээрт гарын үсэг зурна хэмээн тус улсын Худалдааны яамнаас өнөөдөр мэдээлэв.
Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хө тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-15-нд Вашингтонд айлчилж, талууд худалдааны эхний шатны хэлэлцээрт гарын үсэг зурах ажээ.
Хятадын Худалдааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Гао Фөн өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаар мэдэгдэж, Хятадын тал албан ёсоор баталгаажууллаа.
Холбоотой мэдээ

Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх Зүүн хойд Азийн олон талт чуулга уулзалт болж байна
44 минут

ГОВЬ-АЛТАЙ: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн “Хурдан” клубыг байгуулна
4 цаг