“Уур амьсгал” гэдэг үг оны хамгийн чухал үгээр тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-06 15:12:48

ВАРШАВ. /TASS/. Польшийн Варшавын их сургуулиас зохион байгуулсан 2019 оны хамгийн чухал үгийг тодруулах уралдаанд “уур амьсгал” гэдэг үг сонгогджээ. Жагсаалтын хоёрдугаар байрт Лесбиян, Гей, Бисексуал, Трансжендер гэх үгний товчлол болох “ЛГБТ” орсон бол гуравдугаарт “феминитив” хэмээх үг тодорчээ.


Оны хамгийн чухал үгийг сонгох уралдааныг Варшавын их сургуулийн Польш хэлний хүрээлэн 9 дэх удаагаа зохион байгуулсан бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд алдартай хэл шинжээчид оролцжээ.


Эдгээр үгсийг тодруулахын тулд шүүгчдийн бүрэлдэхүүнээс гадна цахим хэрэглэгчдийн дунд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байнга дурдагдаж байсан хэд хэдэн үгнээс сонголт хийхийг санал болгосон санал хураалт явуулсан байна. Энэ санал хураалтын дүнд “ЛГБТ” хэмээх товчлол үг нь нэгдүгээрт жагссан бол “уур амьсгал” гэдэг үг жагсаалтыг хоёрдугаарт бичигдсэн байна. Шүүгчдийн зүгээс “уур амьсгал” хэмээх үгийг оны хамгийн чухал үгээр тодруулах болсны шалтгааныг уур амьсгалын өөрчлөлттэй холбон авч үзжээ. 


Интернетээр явуулсан санал хураалтад 34 мянган хүн оролцжээ. 2018 онд Польшид хамгийн чухал үгээр “үндсэн хууль” гэдэг үг сонгогдож байжээ. 

Холбоотой мэдээ