Хиймэл оюун ухаант систем хөхний хорт хавдрыг илрүүлнэ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-01-06 14:09:07

ЛОНДОН. /CNN/. Хөхний хорт хавдрыг эмч нарын оношлосноос илүү нарийвчлалтайгаар тодорхойлдог хиймэл оюун ухаант системийг АНУ-ын “Google” компани хөгжүүлсэн байна.


Google” компанийн мэргэжилтнүүд, хорт хавдар судлаачдын хамтран хөгжүүлсэн уг системийн нарийвчлалыг шалгасан судалгааг “Nature” шинжлэх ухааны мэдээллийн сэтгүүлд нийтэлжээ. Уг судалгаанд дурдсанаар, хиймэл оюун ухаант технологийг ашигласнаар буруу оношлох тохиолдлын тоо буурахын зэрэгцээ хорт хавдрыг оношлоход эмч нарынхаас бага хугацаа зарцуулах ажээ.


"Хиймэл оюун ухаант технологиос ийм эерэг үр дүн гарна хэмээн таамаглаж байгаагүй" гэж уг судалгаанд оролцсон профессор, Их Британийн судлаач Ара Дарзи хэлсэн байна. Хорт хавдрын улмаас нас барсан эмэгтэйчүүдийн шалтгааны хоёрдугаарт хөхний хорт хавдар бичигдэж байгаа бөгөөд уг хавдрыг эрт илрүүлэх тусам эмчлэгдэх магадлал нэмэгддэг ажээ. 


Хэдийгээр хөгжингүй олон оронд хөхний хорт хавдрыг илрүүлэх төхөөрөмжүүдийг зохион бүтээсэн хэдий ч таван хавдар тутмын нэгийг илрүүлж чаддаггүй гэж Америкийн Хорт хавдар судлалын нийгэмлэгийн тайланд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ