Баярын өдрүүдэд 13 эх эсэн мэнд амаржсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-01-02 15:58:43


Говь-Алтай /МОНЦАМЭ/ Шинэ оны баярын өдрүүдэд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 13 эх амаржсан байна.               

Тус аймгийн удирдлагууд  2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус тасгийн үйл ажиллагаатай танилцаж, баярын өдрүүдэд амаржсан эхчүүд, шинээр мэндэлсэн иргэддээ хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан юм.                             

Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг дарга В.Рэнцэндорж нар албаны бусад төлөөлөгчдийн хамтаар шинэ оны ажлаа Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгаас эхлүүлэв.

Мөн үеэр орон нутгийн удирдлагууд 2019 онд эхийн эндэгдэлгүй ажилласан тус тасгийн чадварлаг хамт олонтой уулзаж, санал хүсэлтийг сонсож шаардлагатай тоног төхөөрөмж, төрөх тасгийн барилгын дулаан алдалтыг шийдвэрлэх болон Хурлын заалны тохижилтод шаардлагатай 16 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ