“Уран жиргээ-2016” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-20 14:07:02

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Уран жиргээ-2016” тэмцээн боллоо.

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хэл ярианы баялагтай болгох, уран тод унших чадварыг сайжруулах зорилготой уг тэмцээн 4 дүгээр сарын 19-нд тус цэцэрлэг дээр болсон юм. Энэхүү тэмцээнийг хоёр насны ангиллаар зохион байгуулсан байна. Нийт 23 хүүхэд оролцсоноос ахлах насанд Э.Энхсаруул түрүүлж, С.Ариунбилэг удаалж, А.Амирлан 3 дугаар байрт шалгарчээ. Бага насны ангилалд О.Дэлгэрсүрэн ур чадвараараа түрүүлж, А.Сүмбэр удаалсан бол гуравдугаар байрт Н.Нарансолонго бусдыгаа манлайлжээ.

Тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн тэмцээн нь хүүхдүүдийн алд авъяасыг нээсэн, бусдын өмнө гарч үг хэлэх чадвартай болох зэрэг сайн талуудтай байлаа гэж уг цэцэрлэгийн хамт олон хэлж байна.

Тун удахгүй 10 цэцэрлэгийн мисс шалгаруулах тэмцээн болох ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ