“Шар хантаазтнууд”-ыг 31-нд жагсахыг хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /AFP/. "Шар хантаазтнууд" -ыг 12 дугаар сарын 31-нд Елисейн талбайд жагсахыг хориглосон гэж Францын Парис мужийн цагдаа нар мэдээлэв.
Мэдэгдэлд дурдсанаар, “мужийн цагдаагийн газраас Шарль де Голл, Елисейн талбайд, мөн парламентын ордон, Елисейн ордон, Марсын талбай, Парисын Эх дагинын сүмийн дэргэд зэрэг хотын төвийн дүүргүүдэд жагсаал цуглаан зохион байгуулахыг “шар хантаазтнууд”-ад хориглосон тогтоол гаргажээ”.
Шинэ жилийн шөнө Франц даяар 100 мянган цагдаа, жандарм аюулгүй байдлыг ханган ажиллана гэж тус улсын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер урьд нь мэдэгдсэн байна.
Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэгчид, "шар хантаазтнууд" хөдөлгөөнийг дэмжигчдийн жагсаал үргэлжилсээр байгаа бөгөөд шинэ жилийн баярын үеэр ч эсэргүүцлээ үргэлжлүүлэхийг нийгмийн сүлжээнүүдэд уриалсаар байгаа ажээ.