Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-30 13:54:08
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Томуу, томуу  төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга захирамж гаргаж энэ сарын 30-наас 14 хоногийн хугацаатайгаар цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоолоо.

Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар буюу өдөр бүр 19 цаг хүртэл ажиллах шийдвэрийг Эрүүл мэндийн газраас гаргажээ. Эмч нарын илүү цагийн мөнгийг аймгийн ЗДТГ-аас гаргаж байна.

Түүнчлэн сургуулийн сурагчид энэ сарын 28-наас амарсантай холбоотойгоор сургалт, дамжаа, тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоохыг Засаг дарга Д.Батлут БСУГ-ын дарга Ж.Бат-Амгаланд үүрэг болголоо.

 

Холбоотой мэдээ