Хонконгт дахин томоохон жагсаал болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/.
Зөвшөөрөгдсөн чиглэлийн дагуу 1 дүгээр сарын 1-ний өдөр
томоохон жагсаал цуглаан хийхийг Хонконгийн хууль сахиулах байгууллага сөрөг
хүчнийг дэмжигчдэд зөвшөөрчээ. Энэ тухай “Хүний эрхийн төлөөх иргэний фронт”-ын
жагсаал цуглаан зохион байгуулагчид мэдэгдсэн байна.
Виктория цэцэрлэгт хүрээлэнгээс эхэлж, хотын бизнесийн төвд
дуусахаар төлөвлөж буй жагсаал цуглаанд 300 мянга гаруй хүн оролцоно гэж сөрөг хүчнийхэн
тооцоолж байна.
Орон нутгийн эрх баригчид сэжигтнүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэн өгөх
тухай хуулийн төслийг батлахыг зорьж байсныг эсэргүүцсэн жагсаал цуглаан
Хонконгт өнгөрсөн зунаас дэгдэж эхэлсэн юм. Хуулийн төслийг эргүүлэн татсан
хэдий ч сөрөг хүчний дэмжигчдээс бүрдсэн залуус засгийн газрыг эсэргүүцсэн
жагсаал цуглааныг үргэлжлүүлсэн юм.