БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны хурал эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-12-29 11:38:01

ПЁНЬЯН. /NHK/. Бямба гарагт БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Хөдөлмөрийн намын Төв xорооны бүгд хуралд оролцсон талаар тус улсын Төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ. 


"KCNA" агентлагийн мэдээнд хурал үргэлжилнэ хэмээн тэмдэглэсэн боловч хэлэлцэх сэдвүүдэд АНУ-тай хийх цөмийн зэвсгийн талаарх хэлэлцээ болон БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр зэрэг асуудал багтсан эсэх талаар дурдаагүй байна. 


БНАСАУ энэ оны эцэс гэхэд хориг арга хэмжээнүүдийг цуцлах эсвэл цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээнд буулт хийх нэг талыг баримталсан саналыг АНУ-ын эрх баригчдад тавьсан юм. Хөдөлмөрийн намын "Rodong Sinmun" сонины ням гарагт мэдээлснээр, уг хурлын үеэр намын үйл ажиллагаа болон үндэсний аюулгүй байдал зэрэг томоохон асуудлуудын талаар хэлэлцсэн ажээ. 


Холбоотой мэдээ