Д.Трампыг энх тайванд илүү аюул учруулж байна гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-26 11:34:33

БЕРЛИН. /РИА Новости/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, Ираны удирдагч аятолла Али Хаменеигээс илүү АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энх тайван байдалд аюул учруулж болзошгүй байна гэж Германы иргэд үзэж байгааг Америкийн судалгааны “YouGov” компанийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Германы “DPA” мэдээллийн агентлагийн захиалгаар явуулсан уг санал асуулгад АНУ, ОХУ, БНХАУ, БНАСАУ, Иран гэсэн 5 улсын удирдагчаас Д.Трампыг дэлхийн хамгийн аюултай удирдагч хэмээн Германчуудын 41 хувь нь үзжээ. Санал асуулгад оролцогчдын 17 хувь нь Ким Жөн Уныг гол аюул заналхийлэл гэж үзсэн бол 8 хувь нь Хаменеи болон Ерөнхийлөгч Владимир Путинийг, 7 хувь нь БНХАУ-ын Си Жиньпинийг аюултай хэмээн үзжээ.


Арван хоёрдугаар сарын 16-18-нд явуулсан уг санал асуулгад 2024 хүн оролцсон байна. 

Холбоотой мэдээ