“Амжилтын галт тэрэг” хөтөлбөрийн үр дүнд ЭЕШ-ын үнэлгээ өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-12-25 14:56:28

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ хичээлийн жилд 22 сургуульд 11261 хүүхэд суралцаж байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад хамран сургалт 12.5 хувиар нэмэгджээ. “Амжилтын галт тэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд улс, аймгийн төрөлжсөн олимпиад, анги, нийтийн олимпиад, чанарын үнэлгээний шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж үнэлгээ, сурагчдын суралцах ур чадвар өсч, сургалтын чанар нэмэгдэж, 2019 онд улсын төрөлжсөн олимпиадад 4 багш, сурагч медальт байрт шалгаран, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсын хэмжээнд 8 дугаар байрт орж, өмнөх жилтэй харьцуулахад 12 байр  урагшилсан амжилт үзүүллээ гэж аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтэс мэдээллээ.

- Багшийн хөгжлийг дэмжин, тэдний нийгмийн баталгаа, ур чадварыг сайжруулах, боловсролын салбарын чанар, үр дүн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Амжилтын галт тэрэг” дэд хөтөлбөрийн хүрээнд "Элсэлтийн ерөнхий шалгалт болон улсын төрөлжсөн олимпиадад амжилт гаргасан багш сурагчдыг урамшуулах" журам, "Хичээлийн судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье" жилийн аян, "Бүтээлч багш" шалгаруулах болзол, "Багш нарыг сонгон шалгаруулах" журмыг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сүүлийн хоёр жилд нийт 46.0 сая төгрөгийн санхүүжилт олголоо гэж аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Эрдэнэбаатар ярилаа.

Холбоотой мэдээ