Дөрөвдүгээр сарын 20-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт “Худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд логистикийн үүрэг" сэдэвт салбарын асуудал хөндсөн хэлэлцүүлэг МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд болно.
09.00 цагт Хуучнаар хүүхэд асран хүмүүжүүлэх төв буюу МУХГБХ-ийн "Өнөр бүл төв" нь МУБИС-ийн Боловсрол Судлалын сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагаа Боловсрол судлалын сургуулийн 2 давхарт 30 тоотод болно.
10.00 цагт Хөдөлмөрийн яам болон Үйлдвэрлэл урлалын политехник коллеж, Үсчин гоо сайханчдын холбоо хамтран зохион байгуулж буй үсчин, гоо сайханчдын "Алтан хайч" улсын уралдаан АСА циркт эхэлнэ.
10.00 цагт Улаанбаатар хотын ах дүү хот болох Новосибирск хотын захирагчийн айлчлалын хүрээнд тус хотын барилга, кабелийн бүтээгдэхүүн, цахилгаан арматур, эрчим хүч хэмнэх тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 10 гаруй компани оролцсон "Улаанбаатар-Новосибирскийн бизнес-түншлэл" форум Корпорейт Конвеншн Центрын 5-р давхарын "Улаанбаатар" танхимд болно.
10.00 цагт НИТХ-аас хэлэлцэж баталсан журмыг үндэслэл болгон ЕБС-ийн эцэг эхчүүдийг оролцоотойгоор хэрэгжиж буй "School Police эргүүл" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах нээлттэй хаалганы өдөрлөг Монголын Хүүхдийн Ордонд болно.
10.00 цагт Монголбанкинд цахим худалдааны төлбөр тооцоог дамжуулах нээлтийн ажиллагаа болно.
11.00 цагт УУЯ-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Металлург, машин байгууламжийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын “Тогтвортой захиалга, тогтвортой үйлдвэрлэл, тогтвортой ажлын байр” үзэсгэлэн “Экологбус” компанийн байранд болно.
17.30 цагт Гео-мэдээллийн мэргэжилтэнгүүд, сонирхогчдын сар бүрийн ээлжит уулзалт Шинжлэх ухааны паркийн Мэдээллийн технологийн 3-р давхарын 302 тоот сургалтын өрөөнд болно.
18.30 цагт Хэрэглэгчийн итгэлийн индексийн 2016 оны нэгдүгээр улирлын судалгааны үр дүн болон эдийн засгийн өнөөгийн байдлын тухай цуврал лекц Монгол-Япон төвд болно.
Төрийн ордонд
09.00 цагт “Их эзэн Чингис хаан танхим”-д Хууль зүйн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Их эзэн Чингис хаан танхим”-д Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас ТҮЦ ажиллуулагч иргэдийн эрх ашиг ноцтой хөндөгдөж байгаа талаар БЗД-ийн үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийнэ.
11.30 цагт Мөнгө хүүлэгчдийг цагдаагийн байгууллагад өгч буй талаар Хувиараа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хамгаалах холбооноос мэдээлэл хийнэ.