Говийн нутгаар салхи 10-12м/с хүрч ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-12-23 21:16:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөө шөнө нутгийн хойд хэсгээр цас орж, говийн нутгаар салхи 10-12м/с хүрч ширүүсэхийг Баянхонгор аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.

Өнөөдрөөс энэ сарын 30-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр хугацааны эхний хагаст цас орж, говийн нутгаар салхи шуурга ихтэй, хугацааны сүүлээр хүйтрэхээр байгааг мөн мэдээлэв.

24-ний шөнө зарим нутгаар, 27-нд хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи 24, 27-нд говийн нутгаар 12-14м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 4-9м/с.

Хүйтэрч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, говийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн салбар уулс болон хээр талын нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 12-17 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 28-наас хүйтний эрч чангарна.

Холбоотой мэдээ