МАН-тай эвсэх асуудлаар МАХН шийдвэрээ гаргаагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-19 19:58:50

МАХН-ын Бага чуулганы VIII хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдааны хэлэлцэх асуудлын товд 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө батлах, мөн МАН-тай эвсэх эсэх асуудал багтсан байна.

Бага хурлын эхэнд намын дарга Н.Энхбаяр илтгэл тавьсан аж. Энэ үеэр бага хурлын гишүүдийн олонх хоёр нам эвсэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан байна. Өөрөөр хэлбэл, намууд нэгдсэнээр парламентын түвшинд олонх болох, ингэснээр улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц нээгдэнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байжээ.

Одоогоор Бага чуулганы VIII хуралдаан түр завсарлаад байна. Товчдоо бол МАН-тай нэгдэх эсэх асуудлаар тодорхой шийдвэрт гаргаагүй байгаа гэнэ. 

Б.Туул

Холбоотой мэдээ