ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг хагас жилээр сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-20 12:04:44

БРЮССЕЛЬ. /TASS/. Ирэх оны 1 дүгээр сарын 31-нд үйлчлэх хугацаа нь дуусах ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг Европын Холбоо хагас жилээр сунгажээ. Энэ тухай ЕХ-ны Зөвлөлийн мэдэгдэлд дурджээ.


“Минскийн хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор Европын Зөвлөл ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сунгах шийдвэрийг санал нэгтэй баталсан” хэмээн баримт бичигт дурджээ.


Украинд болсон үйл явдал болон Крымыг Орост нэгтгэхтэй холбоотойгоор ЕХ ОХУ-ын эсрэг 2014 он хориг арга хэмжээ авсан юм. Хоригийг нэг бус удаа өргөтгөн, хугацааг нь сунгаж байсан юм.

 

 

Холбоотой мэдээ