Япон, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-20 11:54:59
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /NHK/. Японы Батлан хамгаалахын сайд Таро Коно БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вей Фэнгитэй лхагва гарагт уулзаж, Хятадын далай, тэнгисийн цэргийн үйл ажиллагаа эрчимжиж буйд санаа зовниж байгаагаа илэрхийлээд, санал солилцох замаар хоёр улсын харилцан итгэлцлэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж мэдэгджээ.


Вей Фэнги сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа Японд айлчилж байгаа БНХАУ-ын Батлан ​​хамгаалахын сайд болсон байна.


Дорнод Хятадын тэнгисээс эхлүүлээд Япон, Хятадын хооронд тулгамдсан асуудлууд байгааг Таро Коно дурдаад, Сенкаку арлын ойролцоох агаар, усан бүс нутагт Хятадын усан болон нисэх онгоцнуудын үйл ажиллагаа идэвхжиж буйд санаа зовниж байгаагаа илэрхийлэв.


Сенкаку арлууд Японы хяналтад байдаг бөгөөд эдгээр арлууд нь манай газар нутгийн салшгүй нэг хэсэг гэж Японы Засгийн газар үздэг бол Хятад, Тайвань эдгээр арлуудыг өөрийн газар нутаг хэмээн нэхэмжилдэг билээ.

Холбоотой мэдээ