1-р хороололд агаар маш их бохирдолтой байна

Монголын мэдээ | Байгаль орчин
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-19 09:05:22
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9 цагийн байдлаар 1-р хороололд агаар маш их бохирдолтой буюу чанарын индекс 999 гарчээ. Харин Нисэх, Толгойт, МҮОНРТ, Амгалан, Монгол газар, Баянхошуу орчимд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 126-240, Мишээл экспо, Баруун 4 зам, 100 айлд агаар хэвийн буюу чанарын индекс 63-97 байгаа бол Ургах наранд агаар цэвэр байна.


Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

Холбоотой мэдээ