Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээг гар утаснаасаа авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-20 15:30:39
Завхан /МОНЦАМЭ/. Завханы 17 сумын 6000 гаруй малчин цаг агаарын мэдээг гар утсандаа авч байна. Малчид үүрэн телефоны жи-мобайл, скайтелийн сүлжээгээр дамжуулан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай урьдчилсан мэдээллийг өдөр бүр хүлээн авч байгаа ажээ.
Мөн тухайн багийнхаа түвшинд 130105 тусгай дугаарт сум, багийнхаа зип кодыг мессежээр илгээснээр зургаа хүртэл хоногийн болон сумын бэлчээрийн ургацын мэдээллийг авдаг байна. Түүнчлэн ОБЕГ-аас нийтэд мэдээлэх аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээг малчид хүлээн авдаг ажээ. Мессеж нь автомат системтэй бөгөөд ган, зудын аюулд нэрвэгдэх хамгийн өндөр магадлалтай Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан гэхчлэн 17 аймгийн 209 сумын малчид энэ технологийг ашиглаж байгаа ажээ. Энэ нь “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд 2017 оноос ашиглаж байгаа аж.
Холбоотой мэдээ