Дурангийн мэс заслын салбарт Францчууд тусална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-04-19 15:07:36

ЭМСЯ, БНФУ-ын "Аксион Монголи" ТББ-тай улсын эмнэлгүүдийн хэвлийн дурангийн мэс засал, оношлогоо, эмчилгээг хөгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт эвлийн дурангийн мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлэх, хандивлах, манай улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг дурангийн мэс засал, оношлогоо, эмчилгээнд сургаж дадлагажуулах, дурангийн мэс заслын сургалтын материалыг монгол эмч нартай хамтран бэлтгэхээр болжээ.

Мөн Монгол Улсад энэ чиглэлээр хөгжлийн туслалцаа үзүүлэх асуудлаар Франц улсын бусад байгууллага, сантай хамтран ажиллах, дурангийн мэс заслын өнөөгийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, өргөжүүлж ажиллахаар санамж бичигтээ тусгажээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ