Баруун бүсийн зуун буудалт даамын нээлттэй тэмцээний шилдгүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-18 10:08:32

Ховд /МОНЦАМЭ/. Монголын Даамын холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс “Баруун бүсийн зуун буудалт даамын нээлттэй тэмцээн” зохион байгууллаа.

Аймгийн Засаг дарга, Даамын холбооны салбар зөвлөлийн дарга Б.Дүгэржавын санаачилгаар анх удаа зохион байгуулсан тус тэмцээнд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн 9-62 насны 64 тамирчин оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээн швейцар системээр нас харгалзахгүй эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлөөр өрнөв. Үүнд,

Эрэгтэй ангилалд:

Тэргүүн байрт - Ц. Улаанхүү /Увс, Дэлхийн даамын холбооны мастер/

Дэд байрт - Д. Ням-Очир /Ховд, Монгол Улсын дэд мастер/

Гуравдугаар байрт - Ц. Одонхүү /Увс, Монгол Улсын дэд мастер/

Тусгай байрт - Б. Нурлан /Баян-Өлгий, Монгол Улсын дэд мастер/

Эмэгтэй ангилалд:

Тэргүүн байрт - Б. Тунгалагтамир /Увс, Монгол Улсын дэд мастер/

Дэд байрт - Г. Туул /Увс, Даамын спортын 1-р зэрэгтэй/

Гуравдугаар байрт - Ц. Мягмарсүрэн /Увс, Дэлхийн даамын холбооны мастер/

Тусгай байрт - М. Оюунчимэг /Ховд, Монгол Улсын дэд мастер/ нар тус тус шалгарсан юм. 

Холбоотой мэдээ