Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-17 16:50:37
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /NHK/. Япон, БНСУ-ын худалдааны маргааныг шийдвэрлэх бодлогын яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцлоо гэж Японы худалдааны худалдааны сайд Хироши Кажияама мэдэгджээ.


Токио хотноо болсон экспортын хяналтын асуудлаар 10 гаруй цаг хэлэлцсэний дараа Х.Кажияама сэтгүүлчдэд ийнхүү мэдэгджээ. Сүүлийн гурван жил хагасын хугацаанд болсон худалдааны асуудлаарх анхны яриа хэлэлцээ энэ болж байна. 


Цаашид асуудлыг олон талаас нь авч үзэх замаар талууд бие биеийнхээ байр суурийг илүү сайн ойлгох боломжтой боллоо гэж Х.Кажияама мэдэгджээ. Мөн тэрбээр, бодлогын яриа хэлэлцээ үр дүнтэй болсон гэж үзэж буйгаа илэрхийлээд, дараагийн шатны яриа хэлэлцээ Сүөлд болно гэж мэдэгдэв.

Холбоотой мэдээ