Хайнань мужтай ХАА-н шинжлэх ухааны салбарт хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид Хайнань мужид хэрэгжүүлж буй “Халуун бүсийн хөдөө аж ахуйн цогцолбор”-т ажиллаж газар тариалангийн салбарт шинжлэх ухааны инновац нэвтрүүлсэн туршлагаас судаллаа.
Мөн
БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгодын яамны харьяа “Үндэсний халуун бүсийн
ХАА-н шинжлэх ухааны академи”-ийн эрдэмтэд, удирдлагуудтай албан ёсны уулзалт
хийж хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
Энэхүү академид, 4000 га туршилтын талбайд газар тариалан,
шинжлэх ухааны инновац, ургамал хамгаалал, био технологи, ХАА-н генетик нөөц,
агро бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын чиглэлээр 14 хүрээлэн 3300 орчим
эрдэмтэн судалгаа, шинжилгээний ажил хийж байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн
байгууллага, Зүүн өмнөд Ази, Африк, Европ, Америкийн 30 гаруй улс, бүс нутгийн
хамтын ажиллагааны байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, БНХАУ цаашлаад бүс
нутгийн халуун бүсийн ХАА-н генетик нөөцийн төв болох зорилготой ажиллаж байгаа
талаар академийн дэд ерөнхийлөгч Ли Каи уулзалтын үеэр танилцуулав.
Тус академитай шинжлэх ухаанд суурилсан ХАА-г хөгжүүлэхэд хамтран ажиллаж, Монгол Улсын ХАА-н салбарын судлаач, мэргэжилтэн, үйлдвэр эрхлэгчдийг богино, дунд хугацааны туршлага судлах сургалтад хамруулах, газар тариаланд инжлэх ухааны инновац нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа, шинжилгээ хийхээр тохиролцлоо гэж ХХААХҮЯ мэдээлэв.