Сүхбаатар дүүргийн 2019 оны шилдэг хүүхдүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-12-12 16:53:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн удирдлагууд мэдлэг, чадвар, урлаг, спортын амжилтаараа үе тэнгийн найзуудаа манлайлсан 2019 оны шилдэг хүүхдүүдэд шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.

Энэ жилийн шилдэг хүүхэд шалгаруулалтад төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 46 сургуулийн 68 хүүхдийн материал ирснээс хүүхэд бүрийн үзүүлсэн амжилтаар “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг авьяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд”, “Шилдэг манлайлагч хүүхэд”, Шилдэг тамирчин хүүхэд” гэсэн номинацид 10 хүүхдийг шилдгээр тодруулсан байна. Үүнд,

Шилдэг оюунлаг хүүхэд:
1. Монгол Оросын хамтарсан сургуулийн 11а ангийн сурагч
Т.Сүндэр
2. 1-р сургуулийн 12в ангийн сурагч Б.Энхбаясгалан
Шилдэг бүтээлч хүүхэд:
1. /11-р сургуулийн 11а ангийн сурагч А.Саранжил
2. 1-р сургуулийн 12а ангийн сурагч У.Солонго
Шилдэг авьяаслаг хүүхэд:
1. Монгол Улсын Консерватори ЕБС-ийн 9б ангийн сурагч
Ж.Очиржав
2. 1-р сургуулийн 12в ангийн сурагч Ч.Мянганбаяр
Шилдэг манлайлагч хүүхэд:
1. 31-р сургуулийн 12в ангийн сурагч А.Тэмүүлэн
2. Байгаль-эх лицей ахлах сургуулийн 12в ангийн сурагч Б.Энэрэл
Шилдэг тамирчин хүүхэд:
1. Монген сургуулийн 8д ангийн сурагч Б.Хулан
2. Байгаль-эх лицей сургуулийн 11б ангийн сурагч Х.Сүхбат
нар тус тус шалгарчээ.

Холбоотой мэдээ