Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-11 17:54:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОБГ-аас аймгийн “Өсвөрийн аврагч” бүлгэмийн удирдагч, салаан дарга нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

“Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөр нь иргэдийг чадавхжуулж, тэдний даван туулах, дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх замаар гамшгийн эрсдэлийг бууруулах зорилготой бөгөөд “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчдыг чадавхжуулах энэхүү үйл ажиллагаа нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэг алхам болж байгаа ажээ.

Сургалтад аймгийн төвийн таван сургуулийн 15 өсвөрийн аврагч оролцож, аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголттой болж, цаашид бүлгэмүүдээ идэвхжүүлж, зохион байгуулах ажлаа төлөвлөн хэлэлцжээ.

Холбоотой мэдээ