Архангай аймгаас Монгол Улсын "Манлай гэр бүл" тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-12 17:48:43

Архангай /МОНЦАМЭ/. Ураг удмын баяраа хийсэн, ургийн бичгээ хөтөлсөн хүмүүсийг оролцуулсан “Угийн бичиг-Улсын үндэс” үндэсний зөвлөгөөн болсон. Энэ үеэр Монгол Улсын 780 мянган өрхөөс гурван өрхийг "Манлай гэр бүл"-ээр тодруулсан нь Архангай, Завхан, Говьсүмбэр аймгийнх байв. 

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн улсын аварга малчин Нацагийн Жамбалганыд Монгол Улсын өв уламжлалаа өртөөлөн хадгалж яваа “Манлай гэр бүл” өргөмжлөлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын Ураг удам уламжлалын холбооноос хамтран олгожээ. 

Нацаг гуайн үр удам 2011, 2018 онд угийн шашдираа бүтээж, ургийн баяраа тэмдэглэсэн бѳгѳѳд Эрдэнэмандал сумын 90 жилийн ойд зориулан ''90 жил 90 удам'' шашдир номыг бүтээсэн юм. 

Холбоотой мэдээ