Монголын ой тогтоолтын баг дэд байрт шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-10 14:02:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Үхань хотод 12 дугаар сарын 3-8-нд болж, Монгол Улсын баг дэд байрт шалгарлаа.


Энэ удаагийн ДАШТ-д 33 орны 520 тамирчин таван өдрийн турш ширүүн өрсөлдөөнийг үзүүлэн шилдгүүдээ тодруулсан байна. Монгол Улсын 16 тамирчин энэ тэмцээнд өрсөлдөж 5 алт, 8 мөнгө, 7 хүрэл нийт 20 медаль хүртэв.


Г.Энхсаруул, С.Марал, Б.Энхбаясгалан, Б.Эрмүүнболд нар “Олон улсын мастер” цолны болзол хангалаа. Монгол Улсын түүхэнд бага насандаа цолны болзол хангасан 1 тамирчин байсан бол энэ удаа Ш.Наранбат, Б.Жамбалбаярням, А.Должин нар уг цолыг хүртэв.


Мөн Г.Солонго “Их мастер” цолны болзлыг хангасан бол У.Солонго, Б.Лхагвадорж, Т.Тэнүүн нар олон улсын их мастерын тоог нэмлээ.


Ийнхүү багийн нийлбэр дүн гарахад БНАСАУ /27252 оноо/-ын баг аваргалж, Монгол Улс /23392 оноо/, БНХАУ /22638 оноо/-ын багууд удаалсан байна.

Холбоотой мэдээ